logoMigrace online
English
Specializovaný web a fórum Multikulturního centra Praha pro kritickou diskuzi o migraci v ČR a v zemích střední a východní Evropy. Mapuje výzkum, vývoj legislativy, migrační a azylové politiky a činnost vládních i nevládních organizací.

 

 

Бн Чех улсын нутaгт урт хугaцaaны визтэйгээр бoлoн удaaн хугaцaaгaaрoршин cуух зөвшөөрөлтэйгээр хувиaрaa aж aхуй эрхлэгчгaдaaдын иргэдэд зoриулcaн мэдээлэл!!!

ТА ЮУ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ВЭ

БН Чех улсад хувиараа аж ахуй эрхэлж буй хүн бүр хуулийн дагуу орлогын ТАТВАР, ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ДААТГАЛ –н шимтгэл төлөх үүрэгтэй.

Битгий мартаарай :

A) 2009 оны ТАТВАРЫН МЭДҮҮЛЭГ- ээ харъяа САНХҮҮГИЙН АЛБА-нд (FINANČNÍ ÚŘAD) 2009.03.30 дотор өгсөн байх.!!!

  •  хэрэв та татварын зөвлөгч (daňová poradce) үйлчилгээг ашигладаг бол татварын мэдүүлгээ 2010.06.30 - ны дотор өгөх.
  •  ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН ТАТВАРЫН МЭДҮҮЛЭГ (ягаан анкет) – хувь хүн -fyzická osoba
  •  ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРЛОГЫН ТАТВАРЫН МЭДҮҮЛЭГ (ягаан анкет ) – ХХК, ХК- s.r.o., a.s.
  • !! Та хэрэв татварын мэдүүлгээ өгөөгүй тохиолдолд Санхүүгийн албаны хяналтаар илэрнэ !!

    B) Чехийн ардын банкнаас (Česká národní bank) итгэмжлэл авсан даатгалын газартай жуулчны ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ – н гэрээ байгуулсан байх. (жишээ нь: Slávia, Maxima, PVZP, Uniqua, Axa, Volksbank)

    C) Сар бүр НИЙГМИЙН ДААТГАЛ-н шимтгэл төлөх.

    ХААНА?

  • харъяа МУЖИЙН/ПРАГИЙН НИЙГМИЙН ХАНГАМЖ, АЮУЛГҮЙН АЛБАНД ( OKRESNÍ /PRAŽSKÉ SPRÁVY SOCIÁLNÍHO ZABEZPEČENÍ)
  • харъяа алба гэдэг нь та паспортэн дээр байгаа хаягын дагуу аль хотын харъяат байна, тэндхийн НХАА-д очих
  • ХЭЗЭЭ ?

  • сар болгоны 20- ны дотор.
  • ХЭД ?

  • 2010.03.31 хүртэл шимтгэлийн доод хэмжээ 1720 крон
  • 2010.04.01 өдрөөс шимтгэлийн доод хэмжээ 1731 крон
  • АНХААР!

    татварын мэдүүлгээ өгсөн өдрөөс 30 хоногийн дотор ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН гаргаж харъяа МУЖИЙН/ПРАГИЙН НИЙГМИЙН ХАНГАМЖ, АЮУЛГҮЙН АЛБА ( НХАА)–нд өгөх ёстой.

    !! Шимтгэлүүдээ төлөөгүй тохилдолд Танд хүүтэй өр үүсэх төдийгүй, бас торгууль төлөх ёстой болно !!

    !!! Та татварын мэдүүлгээ өгөөгүй, нийгмийн даатгалд өртэй, эрүүл мэндийн даатгалын гэрээгүй бол Таны БН Чех улсын нутагт оршин суух эрхээ сунгуулах НӨХЦӨЛҮҮД ХАНГАГДАХГҮЙ !!!

    Эргүүлээд дараагийн мэдээллийг үзнэ үү!

    Өөр тохиолдол:

    Та ажил (zaměstnaní) хийхийн зэрэгцээ мөн хувиараа аж ахуй эрхлэх (podnikaní) эрхтэй юу?

  • таны хувиараа аж ахуй эрхлээд олж буй орлого ажил хийгээд олж буй орлогоос тань бага бол хажуугийн үйл ажиллагаанд тооцно.
  • хэрэв та хажуугийн үйл ажиллагаа эрхэлж буй бол энэ талаар харъяа НИЙГМИЙН ХАНГАМЖ, АЮУЛГҮЙН АЛБАНД (НХАА) мэдэгдсэн байх ёстой. Мэдэгдээгүй тохиолдолд гол үйл ажиллагаагаар тооцон шимтгэл төлөх ёстой болно.
  • 2009 онд хажуугийн үйл ажиллагаа эрхэлсэн бол сар болгон нийгмийн даатгалын шимтгэл болох 688 крон төлнө.
  • таны жилийн цэвэр орлого (2009 оны 1сараас 12 сарыг дуустал ) 56.532 крон-оос бага бол шимтгэл төлөхгүй.
  • !! Хэрэв Та НХАА-д бүртгүүлээгүй., шимтгэлүүдээ төлөөгүй бол танд өр үүснэ !!

    ТА САНХҮҮГИЙН АЛБА, НХАА –Д МЭДЭГДЭЛ ХИЙХ, ЗӨВЛӨГӨӨ АВАХААС БҮҮ АЙГААРАЙ. ТАНД ТУСАЛЖ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ НЬ ТЭДНИЙ ҮҮРЭГ ЮМ ШҮҮ.

    Танд татварын мэдүүлгээ хэрхэн яаж өгөх, таны эрх үүргүүдийн талаар монгол, чех хэлээр мэдээлэл өгөх, туслах ашгын бус байгууллагын контакт:

    Монголчуудад зориулсан утас (Charita ČR):
    утас 733 67 66 67: даваа болон лхагва гаригуудад 9 – 11, 14 – 16 цаг.
    утас 720 545 357: бямба гаригт 10 – 12, 14 – 16 цаг
    email: mongol.info@charita.cz

    Komunitní centra InBáze
    Хаяг: Rumunská 24, Praha 2
    Таныг 2010.03.11 ны өдөр 18:00 цагт болох „Татварын мэдүүлгийг хэрхэн өгөх вэ“
    семинарт урьж байна. Орос хэлний орчуулагч байлцана.

    Энэхүү мэдээллийн материалыг ”Хямралын үеийн миграцийн бодлого”(Migrační politika v krizi) төслийн хүрээнд Прагийн мултикултурийн төв, Прагийн нээлттэй нийгэм (Open Society Fund Praha) сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

    MIGRACE ONLINE je součástí MIGRAČNÍHO PROGRAMU
    OSF
    2003; Multikulturní
    centrum Praha
    ISSN 1803-6589
    Webdesign: VLHAdesign
    Webhosting, a publikační systém TOOLKIT: ECONNECT
       DOPORUČUJEME:
    mighealthnet
    Zaosteno na cizince - Ro6
    Most pro lidsk prva