logoMigrace online
English
Specializovaný web a fórum Multikulturního centra Praha pro kritickou diskuzi o migraci v ČR a v zemích střední a východní Evropy. Mapuje výzkum, vývoj legislativy, migrační a azylové politiky a činnost vládních i nevládních organizací.

 

 

Та Чехэд амьдарч байна уу, та жирэмсэн үү?

Та үнэгүй хуулийн зөвлөгөө авах боломжийг ашиглаарай!

Хэрвээ та ЧУ-д визгүйгээр ( хууль бус оршин суух ) амьдарч байгаа бол,манайх руу хандаж болно.Бид таны нөхцөл байдалд хэрэгцээтэй гэсэн мэдээлэлээр танд үйлчилнэ. Бидэнтэй холбогдохоосоо та битгий айгаарай!

Та өөртөө болон хүүхэддээ эрүүл мэндийн даатгалыг төлж болохыг мэдэх үү ( гадаадын цагдаагын газар бүртгэлгүй ч )? Эрүүл мэндийн үйлчилгээг гадаадын цагдаагын газарт бүртгүүлдэггүй ч, заримдаа ийм тохиолдол байдаг.

Хэрвээ та ЧУ-д визтэй ( хуулийн дагуу оршин суух ) амьдарч байгаа бол, , жирэмсэний үед, та харлах ( хууль бус болох ) шалтгаан байх ёсгүй. Хэрвээ танд ажилчны эрхийн тухай ямар нэгэн мэдээлэл хэрэгтэй бол, эрүүл мэндийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах г.м дараа дараагын зүйлүүдэд, бидэнтэй холбогдоорой!

Хүүхдийн эрүүл мэндийн даатгал болон нийгмийн тэтгэмжийн тухай үндсэн мэдээлэл:

  • Хэрвээ эцэг эхийн хэн нэг нь ЧУ-д байнга оршин суух эрхтэй ( trvalý pobyt ) эсвэл ЧУ-н иргэн бол хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсаас төлдөг.
  • Бусад тохиолдолд өөрсдөө хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлөх үүрэгтэй.Төрөөгүй байгаа хүүхдэд эрүүл мэндийн даатгалыг хийдэггүй. Хэрвээ хүүхэд өвдсөн тохиолдолд эхийнх нь эрүүл мэндийн даатгал хүүхдэд үйлчилдэггүй.Зөвхөн тусгай ( онцгой ) эрүүл мэндийн даатгалаар жирэмсэний үед тал хувийг нь даатгалаас төлдөг.
  • Хэрвээ та ЧУ-д визтэй ( хуулийн дагуу оршин суух ) 1 жилээс дээш амьдарч байгаа бол та төрөхийн мөнгө болон хүүхдийн мөнгө авах эрхтэй.
  • Хүүхэд төрсөний дараа:

  • ЧУ-д төрсөн хүүхэд эцэг эхтэйгээ адил иргэншилтэй болдог.
  • ЧУ-д төрсөн хүүхэд болгонд үнэгүй төрсний гэрчилгээ олгодог ( шинээр төрсөн хүүхдийн үндсэн мэдээлэл болон түүний тухай баримт бичиг ).Иргэдийг бүртгэх байгууллагаас төрсний гэрчилгээ олгодог.
  • ЧУ-д төрсөн хүүхдэд оршин суугаа харьяа дүүргийнхээ гадаадын цагдаагын газарт эцэг эхийн визний төрөлтэй ижил виз хүссэн өргөдөл өгөх шаардлагатай ( төрсөнөөс нь хойш 60 хоногийн дотор ). Өргөдөлд хавсаргах зүйлс нь: (1) хүүхдийн өөрийн паспорт, эсвэл хүүхдийн нэр бичээстэй эцэг эхийн нэгний паспорт ( эцэг эхийн паспорт дээр хүүхдийн нэрийг элчин сайдын яам бүртгэж хийдэг ), (2) хүүхдийн төрсний гэрчилгээ болон (3) Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ.
  • Хэрвээ та хүүхдээ хүсэхгүй байгаа болон түүнийг өсгөх чадваргүй бол бидэнтэй холбогдоорой! Ямар нэгэн арга замыг хамтарч хайж олцгооё.

    Хүүхдээ хаях ( хогийн сав руу г.м ) бол гэмт хэрэг юм! ЧУ-д хүсээгүй хүүхдийг, хүүхэд асран хүмүүжүүлэх төвд өгч болох ба эсвэл нэр усаа нууцлаад Babybox-д ( энэ нь хүсээгүй хүүхдээ тэнд орхиж болдог, дохиололтой хайрцаг юм ) орхиж болдог, ( энэ цахим хаягаар орж үзнэ үү. www.statim.cz). Таны нөхцөл байдлыг шийдэж болох өөр олон боломжууд байгаа!

    Харилцах утас болон хаяг:

    шилжин суурьших болон нийгэмд дасан зохицоход туслах нийгэмлэг (Sdružení pro integraci a migraci)
    Senovážná 2, Praha 1
    Tel.: (+420) 224 224 379
    e-mail: poradna@refug.cz
    www.uprchlici.cz

    Дүрвэгсдэд туслах байгууллага (Organizace pro pomoc uprchlíkům)
    Kovářská 4, Praha 9
    Tel.: (+420) 284 683 714
    e-mail: opu@opu.cz
    www.opu.cz

    Интернэтээр ( цахим шуудангаар ) авах зөвлөгөө:

    nelegalni.migrace@gmail.com
    www.facebook.com
    MIGRACE ONLINE je součástí MIGRAČNÍHO PROGRAMU
    OSF
    2003; Multikulturní
    centrum Praha
    ISSN 1803-6589
    Webdesign: VLHAdesign
    Webhosting, a publikační systém TOOLKIT: ECONNECT
       DOPORUČUJEME:
    mighealthnet
    Zaosteno na cizince - Ro6
    Most pro lidsk prva